"Бодончар Сэцэн" дуулалт жүжиг 2008 он

"Бодончар сэцэн" гурван бүлэг таван үзэгдэлт дуулалт жүжигbodonchar toglolt vyer

Жүжгийн хэсгээс

... Билгэнүтэй: Аавын илд,

Бүгнүтэй: Чишш...

Билгэнүтэй: Аавын дээл

Бүгүнүтэй: Өшөөг нь авах гэж өмссөн юм

Билгэнүтэй: Айн алах гэж үү?

Бүгүнүтэй : Алах ч багадана Эцгийг минь эзгүйчилж доромжилсон Ээжийг минь эзэгнэж эдэлсэн Энэ боолыг алсан ч багадана

Зарц: Богд эзэн мэт бодончир минь Бор хулгана мэт юунаас айв Агужин сэтгэлт бодончир минь Айж сандрахын учир юу вэ?

Бодончар: Хоёр ах минь таныг Хорлож алахаар үгсэв. Зугт...

 

333 dashnym

Жүжгийн хөгжмийн зохиолч МУУГЗ, Хөгжмийн зохиолч Содномын Дашням. Соёл урлагийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажилласан. Багшийн сургууль Ленинград хотын Соёл-Урлагийн академийн аспирантур, УБДС, зэрэг дээд сургуулиудад суралцаж зохиолч, удирдаач, хормейстр зэрэг мэргэжил эзэмшсэн. "Үлэмжийн чанар", "Хар сүлдний дуулал", "Эрүү цагаан болжмор", "Элсний хатан", "Нигүүлсэхүйн учир" зэрэг 10 гаруй дуулалт жүжгийн хөгжим бичиж үзэгч түмэндээ толилуулсан. 

 

333 turbatЦомнол Төрийн шагналт зохиолч, Яруу найрагч Дамбын Төрбат. 2004 онд "Зүрхэн тарни" найргийн чуулган туурвиж Төрийн шагнал хүртсэн. Монголын уран зохиолын дээжис 108 боть зохиолоо уншигч түмэндээ хүргээд байна. Өнгөрсөн онд Г.Бирваагийн хөгжим "Харц хатан" дуулалт жүжиг нь УДЭТ-т шинэчлэн тоглогдсон.

 

 

 

 

333 natsagdorj

Жүжгийн найруулагч МУСТА Нацагдоржийн Пүрэвдорж.

 

Найруулагч  мэргэжлээр 23 дахь жилдээ ажиллаж байна. Х.Цэрэндоржийн "Гэгээн домог", Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр", "Улаан тэргэл сар", Д.Урианхай "Төрөхөөс өмнө үхэхээс хойно", А.Ю.Лерментов "Багт наадам" гэх мэт өөрийн болон гадаадын зохиолчдын 30 гаруй жүжгийг найруулан тоглуулсан. 1998 онд "Гоо марал " шилдэг бүтээл шагнал, 2008 онд "Дэлхийн сонгодог жүжиг-2008" шилдэг найруулагч шагналыг тус тус хүртсэн.

 

333 bayrjargalЖүжгийн зураач: Даансүрэнгийн Баяржаргал 2008 онд СУИС-ийн тайзны зураачын ангийг төгссөн. "Эрүү цагаан болжмор" дуулалт жүжгийн ерөнхий зураач Дуучин Батсайханы CD-ны баяр тоглолтын ерөнхий зураач. Түүхэн болон орчин үеийн жүжиг, тоглолтуудад туслах зураачаар ажиллаж байсан туршлагатай. Энэ удаа "БОДОНЧАР СЭЦЭН" жүжгийн ерөнхий зураач ажиллаж байна.

 

 

 

amraa axГол дүр: Бодончар- Б.Амарсайхан 1995 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн. 1995 оноос СУАТеатрт гоцлол дуучин, 2008 оноос Боржигин чуулгын дуучнаар ажиллаж байна. Алексо дуурийн залуу циган, Севилийт үсчин дуурийн Альмавив, Евгений Онегин дуурийн Ленский Прике, Турандот дуурийн Хаан, Чингис хаан дуурийн II ард , Үүлэн заяа дуурийн II ард, Хөхөө Намжил дуурийн Хөхөө Намжил зэрэг олон дүрийг бүтээсэн.

 

 

buya egchАлунгоо- Д.Буянтогтох: 
2002 онд СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. 2002 оноос ДБЭТ дуучин, 2008 оноос Боржигин чуулгын дуучнаар ажиллаж байна. "Учиртай гурван толгой" дуурийн улсын уралдааны Нансалмаагийн дүрийн дэд байр. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит "Ари" романс дуулаачдийн улсын уралдааны II байрын шагналт.

 

 

xatnaa axМалиг Баяуд зарц- Х.Хатанбаатар Д.Жанчив "Бүргэдийн үхэл" хөгжимт драмын Нүүдэлчин өвгөн Бажаа. Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн Балган. Л.Мөрдорж "Хөхөө Намжил" дуурийн Түшмэлийн дүрүүдийг бүтээсэн. 2004 оноос Боржигин чуулгад ажиллаж байна.

 

 

 

Дүрүүдэд:

 

munxbayarБухахатаги- Ч.Мөнхбаяр,  huyagaaБухатусалжи- А.Эрдэнэхуяг,

munxjargalБүгүнүтэй- Б.Мөнхжаргал,oniiБилгэнүтэй- Д.Ганболд,

 

enxbayar emegteiҮлэмжгоо- Ш.Энхбаяр,      enxjargalШинчгоо-М.Энхжаргал

 

Олны хэсэг:

 

Боржигин чуулгын уран бүтээлчид.

 

Бүжиг дэглээч: Э.Алтанзул

 

Дуу шумны техникч: Б.Сайнбилэг

 

Гэрлийн техникч: Л.Сүхбаатар

 

Оёдолчин: Г.Алтайжаргал 
Тайзны ажилтан: Х.Болд, Т.Лхагвасүрэн, М.Түмэндэмбэрэл

 

 

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр11
Өчигдөр23
Энэ 7 хоногт34
Энэ сард240
Нийт7284

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ УРЫН САН Шинэ уран бүтээл 2008 он "Бодончар Сэцэн" дуулалт жүжиг 2008 он