ДУУ БҮЖГИЙН “БОРЖИГИН” ЧУУЛГЫН ТАНИЛЦУУЛГА

ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГА

Тус Чуулга нь Улсын Бага Хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний єдрийн 46 дугаар тогтоолоор Чойр хот байгуулагдахад Чойр хотын захирагчийн шийдвэрээр “Соёлын ордон” нэртэйгээр Орос цэргийн ангийн “ Соёлын ордон”-ы байранд 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. / Урьд нь Дорноговь аймгийн  “ Клуб “ нэртэй байсан / Чойр хотын Соёлын ордны даргаар М.Лхажав  ажиллаж иргэд олон түмэнд соёл, урлагийн үйлчилгээг хүргэж ажиллаж байсан. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны єдрийн 32 дугаар тогтоолоор  Говьсүмбэр аймаг байгуулагдаж, УИХ-ын 1996 оны 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрөөс Баримтлах Соёлын бодлого, Соёлын тухай хууль гарч соёлын байгууллагын нэр өөрчлөгдсөнөөр “ Соёлын төв “ нэртэйгээр соёл үйлчилгээний байгууллага болж соёл, урлагийн  үйлчилгээг ард иргэдэд хүргэж үйлчилсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны № 07 тоот тогтоолоор нэрийг өөрчилж “ Морин хуур “ чуулга нэртэйгээр мэргэжлийн урлагийн байгууллагын суурь тавигдаж, 10 хүний бүрэлдэхүүнтэй соёл, урлагийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж, чуулгын даргаар МУ-ын СТА Б.Банзрагч ажиллажулмаар 2000 онд Гэгээрлийн сайдын 1997 оны 100 тоот тушаалыг үндэслэн Аймгийн Засаг даргын  А / 12 тоот захирамжаар “ Соёл үйлчилгээний төв “ нэртэйгээр 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг явуулж,даргаар нь С.Батмөнх, 2000-08-01 –нээс  МУ-ын СТА Л.Чулуунбат нар ажиллаж байсан.

Орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллага бодлогын түвшинд зайлшгүй шаардлагатайг харгалзан үзэж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 46-р тогтоол, Аймгийн Засаг даргын А / 175 захирамжаар “ Боржигин чуулга “ бий болж, орон тоог мэргэжлийн урлагийн байгууллагын түвшинд хүргэх, Боржигин түмний ёс заншил, зан үйл, түүхээс уламжлагдан ирсэн язгуур урлагийг орчин үеийн урлагтай хослон баяжуулж, олон түмний оюуны хэрэгцээг хангасан бүтээл туурвих  зорилтыг дэвшүүлэн 10 хүний бүрэлдэхүүнтэй соёл, урлагийн үйлчилгээг иргэд олон түмэнд хүргэж ажилласан. 2004 оны 4-р сарын 20-ноос чуулгын даргаар МУ-ын СТА Б.Мөнх-Өлзий томилогдон ажиллаж мэргэжлийн урлагийн байгууллагын түвшинд хүргэх зорилтын хүрээнд МУ-ын Засгийн газраас 2007 онд  “ Ажлын байр нэмэгдүүлэх “ жилтэй холбогдуулан бодлогын түвшинд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Сангийн яаманд аймгийн удирдлагуудсанал хүргүүлснээр орон тоог 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөжүүлж тодорхой ахиц гарган ажиллаж эхэлсэн. 2008 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн Аймгийн Засаг даргын А / 27 тоот захирамжаар МУ-ын СТА хөгжмийн зохиолч Г.Батхуяг томилогдон ажиллаж, аймаг, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэх ажлыг холбогдох яам, газруудад албан тоотоор санал хүргүүлж шаргуу хөөцөлдсөний үр дүнд 2010 оноос ажлын байрыг 57 хүний орон тоотойгоор батлуулсанаар мэргэжлийн урлагийн байгууллагатай өрсөлдөх ур чадвар бүхий уран бүтээлчдийг бүрдүүлж чадсан.2012 оны 2-р сараас 2013 оны 03-р сар 8-ныг хүртэл чуулгын захирлын үүрэг гүйцэтгэгчээр МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдорж ажиллаж иргэд олон түмэнд соёл, урлагийн үйлчилгээг үзүүлж ирсэн.2013 оны 03-р сарын 08-наас тус чуулгын захирлаар МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Ц.Сүхбаатар томилогдон ажиллаж байна. Одоо тус чуулга Ерөнхий менежер 1, Захиргаа,санхүү, маркетингийн алба, Уран бүтээлийн алба, Үйлчилгээний алба гэсэн ерөнхий бүтцээр Уран сайхны удирдагч1, ерөнхий найруулагч, туслах найруулагч, хөгжмийн багш, удирдаач, бүжгийн багш, найрал дууны багш, мэргэжлийн багш нараас гадна дуучин 13, хөгжимчин 13-15, бүжигчин 12-16 –тайгаармэргэжлийн ур чадвар бүхий уран бүтээлчидтэй уран бүтээл туурвин үйл ажиллагааг явуулж байна.

         Боржигин чуулгын уран бүтээлчдийн 45 % нь 21-25 насны залуучууд, 23 % нь 26-30 насны залуучууд, 15 % нь 31-40 ба 41 –ээс дээш насны хүмүүс ажиллаж байгаа нь шинэ тутам байгуулагдсан залуу чуулга гэдэг нь тодорхой харагдаж байна. Мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсанаар бид бахархан, урам зоригтой ажиллах сайхан нөхцөл бүрдэж байгаа нь ирээдүйд итгэх итгэл дүүрэн ажилладаг билээ.

         Чуулгын урын санд дуурь, цуврал түүхэн дуулалт жүжиг, бүрэн хэмжээний болон түүвэр концертууд шинээр баяжигдан чуулгын урын санд 40 гаруй бүтээл бүртэгдсэн нь иргэд олон түмний оюуны хэрэгцээ,таашаалд нийцсэнбүтээлүүд болсон. Урын санд байгаа байнга тоглогддог бүтээлүүдээс дурьдахад “ Учиртай гурван толгой “ дуурь, “Бодончар цэцэн“, “ Боржигин сэцэн “ дуулалт жүжиг, “Боржигин түмний дуулал” 1,2,3,4“,”Боржигин наадмын түрлэг  “, “ Боржигин нутгаас эгшиглэх Сонгодог аялгуу “, “ Боржигин нутаг мину“, “Нутагтаа өргөх аялгуу“, “Их урлагт 50 жил “ бүрэн хэмжээний концертууд, “ Хөх толботон “ язгуур урлагийн этник хамтлагын концерт,  “Пандуухайн паян”, “ Сар нуугдсан шөнө “ хүүхдийн дуулалт болон жүжгүүд, “Жаргалтай хүүхэд нас “ хүүхэд, залуучуудын концерт, “Сүүн цацалтай аялгуу “, “Үзэсгэлэн гоо таван хуар“ ардын дууны концерт болон хамтарсан тоглолтууд, Уран бүтээлчдийн биеэ даасан “ День победы “ , “ Нутгаа санасан аялгуу “ зэрэг бүтээлүүд олны хүртээл болоод байна. 2011 онд “ Гэгээн муза “ наадмаас “ Боржигин сэцэн “ түүхэн дуулалт жүжиг шалгарч Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн С.Дашням хөгжмийн төрлөөр, Б.Мөнхдорж найруулагчаар, О.Баярмагнай /зураачаар/ нар шилдгийн шилдэг шагнал хүртсэн сайхан амжилтуудыг гаргасан.

Боржигин чуулгын алсын хараа, хэтийн зорилго нь:Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэгч, Боржигин уламжлал, дэг жаягыг орчин үеийн урлагтай хослуулан цогцлоогч, үндэсний дуу бүжгийн Боржигин чуулга болоход оршино.

Боржигин өв, уламжлалын давтагдашгүй онцлогийг орчин үеийн дэвшилтэт ололтоор хөгжүүлэн, хүн амын оюун санаа, гоо зүйн хэрэгцээг хангахуйц брэнд уран бүтээл, үйлчилгээгээр үйлчлэхэд оршино.

 Тус чуулга нь Үндэсний давтагдашгүй өв соёл, урлаг болох Боржигин угсаатаны уртын дуу, морин хуур, ардын богино болон бэсрэг дуу, ардын бүжиг, үндэсний хөгжмийн төрлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлах, орчин үеийн урлаг, соёлын урсгал чиглэлтэй хослуулан хөгжүүлэх зорилготойгоор уран бүтээлийн үйл ажиллагаа явуулж, техникийн дэвшилтэт дуу шум, гэрэл тайзны тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тохилог тав тухтай орчинд шинэлэг үйлчилгээг байнга үзүүлэхийг зорьж ажиллах байна.

Боржигин чуулга нь сүүлийн жилүүдэд Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ Төв аймгуудын төв болон сумдаар аялан тоглолтуудыг хийж хөдөөгийн ард иргэдэд соёл, урлагаар үйлчилсэн. Мөн тус чуулгын гадаад харилцаа өргөжиж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, БНАСАУ-ын нийслэл Пхенянь, БНСУ-ын Сөүл, ОХУ-ын Барнаул, Улан-Үдэ, БНХАУ-ын “ ФУЧЖОУ “, БНХАУ-ын ӨМӨЗОрны Шилийн гол аймаг, мөн Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны “Улаан мөчир чуулга “ зэрэг хотуудад төлөөлөгчид болон уран бүтээлчид хэсэгчилсэн болон бүрэн бүрэлдэхүүнээр тоглох, уралдаан наадамд оролцох зэргээр ардын язгуур, сонгодог урлаг, монгол үндэсний дуу, хуур, бүжгийн уламжлалт өв соёлыг болон эх орноо сурталчлан үйл ажиллагаа, зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцсон.

         Манай чуулгад улс эх орны болон соёл, урлагийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан төр, засгийн шагналтан алдартнууд ажиллаж байна. Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Оросын Холбооны Улсын Буриад Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, Дорнод Сибирийн Соёл Урлагийн Акедемийн хүндэт порфессор хөгжмийн зохиолч,удирдаач Д.Нацагдорж, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч, удирдаач С.Дашням, Оросын Холбооны Улсын Буриад Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн МУСТА С.Дулмаахүү, Төрийн дээд шагнал “ Алтан гадас “ одонгоор МУСТА Г.Батхуяг, МУСТА О.Цэрэнжаргал,МУСТА С.Дулмаахүү, МУСТА Ц.Сүхбаатар,МУСТА Б.Сайнбилэг, МУСТА Ц.Оюунсайхан, МУСТА Б.Насанбат,МУСТА Ц.Сумъяа,МУСТА Б.Мөнхжаргал, МУСТА Ү. Эрдэнэцэцэг, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн “ Соёлын тэргүүний ажилтан “ Ц.Сүхбаатар, Б.Мөнхжаргал, Д.Ганболд,Д. Мөнхцэцэг, БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Н. Батчимэг, Э. Мягмарсүрэн, Ш. Энхбаяр, МУ-ын УГЗ,ОХУ-ын Буриад Улсын СГЗ Д. Нацагдорж, Урлагийн ажилтаны холбооны “Оюуны нэрэмжит шагнал”, хөгжимчин С.Дулмаахүү Урлагийн ажилтаны холбооны “Хүндэт жуух бичиг”, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар Э. Мягмарсүрэн, Б.Мөнхжаргал, М.Амгаланжаргал, З.Дашням, Д.Мөнхцэцэг, Ц.Хишигдэлгэр, Б.Пүрэвжав,  Аймгийн Засаг даргын  “ Жуух бичиг”-ээр  дуучин Э.Түмэндэлгэр, бүжигчин Г.Мөнхцэцэг, хөгжимчин З. Содномжамц нар тус тус шагнагдсан.

ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГА

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр18
Өчигдөр22
Энэ 7 хоногт91
Энэ сард267
Нийт8127

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ТАНИЛЦУУЛГА Бидний тухай