ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗОРИЛГО

Хүний нөөцийн  2015 оны 12 сарын байдлаар гаргасан үйл ажиллагааны тайлан

2015 оны 12 сарын 05

Хүний нөөцийн менежерийн ажил үүргийн цар хүрээ:

  • Чуулгын хүний нөөцийн талаарх бүх судалгаагболовсруулан холбогдох албан тушаалтанд мэдээлж хариутай бичгийг хүргүүлэн ажиллах;
  • Холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилтан, уран бүтээлчдийн хувийнхэргийн бүрдэлтийг хийж  баяжуулах;
  • Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтнуудынхөдөлмөрийг үнэлүүлэх, хамт олны нийгмийнасуудлыг  шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх асуудлыг боловсруулах;
  • Чуулгын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамтын хэлэлцээрийг чанд сахин биелүүлэхийг ажилтан, уран бүтээлчдээсшаардах;
  • Ажил үүргийн биелэлтийн талаар тайланг авч хурлаар хэлэлцүүлэн ур чадварын нэмэгдлийг олгуулах;
  • захирлын тушаалын төслийг боловсруулах,шинээр ажилд оржбайгаа хүний холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, уран сайхны удирдагч, захирал нарт танилцуулах;
  • Ажилтан, уран бүтээлчдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу ажлын асуудлыг шийдвэрлүүлэх;
  • Ажилчидтай байгуулах гэрээний төслийг боловсруулж, нийтажилчидтай гэрээ  хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулан ажиллах;
  • тэтгэмж урамшуулалын зардлаас дотоод журамд заасны дагуу 18 хүнд төгрөгийн буцалтгүй тусламж  /100000-350000/
  •  Тус чуулгын 11 ахмадад сар шинийн баярыг тохиолдуулан нийт 550.000 төгрөгийн тусламж
  • ур чадварын нэмэгдлийг давхардсан тоогоор 87гаруй ажилтандүндсэн цалингийн 10-25 хувиаролгосон
  • 7 ажилтанд ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдлийг 25 хувиар сар бүр тогтмол олгосон
  • Ажилчдын ажилласан жилийг харгалзан оны эхэнд цалингийн шатлалыг ахиулж ажиллаа
  • Мэргэжил боловсролоо  дээшлүүлэхэд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 ажилтанд суралцаж буйхугацааны цалин хөлсийг  бүтнээр олгосон
  •  Ар гэрийн гачигдалыг харгалзан үзэж давхардсан тоогоор 50 гаруй ажилтанд захирлын тушаалаар  цалинтай чөлөөг олгосон /нэрс/
  • Олон улс, бүс нутгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, ажлын амжилт гаргасан20 уран бүтээлч, ажилчдыгүндсэн цалингийн 50-100% -иар шагнаж урамшууллаа. /нэрс/ Б. Мөнхирээдүй-60%,
  • Ажилчдын 30%-нь гэнэтийн осолын  болон ХЧТА-ын даатгалд хамрагдсан
  • 46 уран бүтээлч,  ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оншилгоонд хамрууллаа
  • Албан хаагчдийн ажилдаа ирж очих унаа болон хоолны мөнгийг 1 сараас эхлэннэмж олгов. /хоол өдрийн 3000, унаа өдрийн 2000 төгрөг/
  • Уран бүтээлчдийн бие бялдарыг хөгжүүлэх, эрүүлжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор Аймгийн Спорт хороонд хүсэлт гаргасаны үндсэн дээр 10 уран бүтээлч усан бассейны 1 сарын сургалтанд хөнгөлттэй үнээр хамрагдсан
  • Соёл урлагийн  ажилтны баярыг тохиолдуулан ажилчдын ажлын үр дүнг үнэлэн 13  уран бүтээлч, ажилтанд  дотоод журамд заасны дагуу үндсэн цалингийн 50-100%-иар шагнаж урамшууллаа.
  •  Хөгжимчин Ц. Сумъяа  МУСТА”  цол тэмдэг ,хөөмийч, морин хуурч Б. Мөнхжаргал “МУСТА”  цол тэмдэг,Говьсүмбэр аймгийн “Оны онцлох хүн” шагналаар, хөгжимчин Н. Батчимэг БСШУЯ-ны “Жуух бичиг”, Хөгжмийн багш удирдаач МУУГЗ ,ОХУ-ын Буриад улсын СГЗ Д. Нацагдорж Урлагийн ажилтны холбооны “Оюуны нэрэмжит” шагналаар, хөгжимчин С.Дулмаахүү Засгийн газрын  шагнал “Алтан гадас” одон, Урлагийн ажилтны холбооны “Хүндэт жуух бичиг”-ээр, дуучин Э. Мягмарсүрэн  БСШУЯ-ын “Жуух бичиг”, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар,  дуучин Э. Түмэндэлгэр, бүжигчин Г. Мөнхцэцэг, хөгжимчин З. Содномжамц нар Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр , Гоцлол бүжигчин МУСТА О. Цэрэнжаргал МАН-ын шагнал “Алтан сарнай” , Маркетингийн менежер Ц. Хишигдэлгэр, бүжигчин З. Дашням нар Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу “ алтан медаль, хувцасны эрхлэгч Б. Пүрэвжав   Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар тус тус шагнууллаа.
  • Үндэсний их баяр наадмаар үндсэн цалингийн 100%-иар:
  • Б. Сайнбилэг, А. Отгонбаатар, Э. Ганхуяг, Т. Батсэрээтэр, Ж. Дэдэрмаа, Ө. Мэндсайхан
  • Соёлын ажилтны баяраар өргөмжлөл,үндсэн цалингийн 50%:
  • Ч. Энэбиш, Ц. Энхбаяр, Ц. Оюунсайхан, Г. Ганзориг, В. Ганхуяг, С.Хүрэлбаатар, П. Хүслэнзаяа, Б. Цэрэнсодном
  • Тус чуулгын сүлжээний инженерыг мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалт
  • ХБК-ын захирал, багш, төгсөх курссын оюутнууд,эцэг эх нартай уулзалт ярилцлагыг зохион байгуулж тус чуулгад ирж ажиллах сонирхолтой оюутнуудтай 3 жилийн хугацаатай гэрээ хийхээр болсон /бүжгийн эрэгтэй 4,эмэгтэй 4, дуучин 2 /сапрон, баритон хоолойтой/
  • ХБК –той хамтран мэргэжлийн үнэмлэх олгуулах, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор 9 уран бүтээлчийг түргэвчилсэн мэргэжил дээшлүүлэх сургалтанд 2 жил дарааллан хамруулаад  байна. /хөгжимчин, бүжигчин, дуучин/
  • СУИС-аас зохион байгуулсан “Театрын менежмент,тайзны шинэ технологи” 14 хоногийн сургалтанд тус чуулгын Дууны найруулагч, гэрэлтүүлэгч нарыг хамрууллаа
  • Уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор  найруулагч Т. Батсэрээтэр, Э. Ганхуяг нар драмын сургалт, хөгжмийн онолын сургалтыг хөгжмийн багш Д. Нацагдорж нар явууллаа
  • 2015 онд шинэчлэгдсэн  хууль тогтоомжийн дагуу ажилчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дотоод сургалтыг Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын байгууллагтай хамтран зохион байгуулан ажиллаа /нийгмийн даатгалын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль/
  • Хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Соёл  Урлагийн их сургуулийн хөгжимчин Н. Нямхүү 7 хоногийн сургалт явууллаа.
  • СУИС-ын хөгжмийн танхимын захиралтай холбогдон хөгжимчдын боловсролыг дээшлүүлэх эчнээ сургалтанд хамруулах талаар санал тавин ажиллаа
  • ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Соёл Урлагийн Академитай хамтран ажиллах гэрээний дагуу 2 уран бүтээлчийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар хүсэлтээ АЗДТГ-т хүргүүлэн ажиллаа. /төлбөрийг шийдүүлэх/

Боржигин чуулгын бүтэц орон тоо бүрэлдэхүүн хөдөлгөөн :

Дуу Бүжгийн “Боржигин” чуулга нь 2015онд  57 хүний орон тоотой  ажиллаж байгаа  бөгөөд 3ажлын байрыг шинээр бий болгоод ажиллаж байна. Үүнээс 31 эрэгтэй 26 эмэгтэй ажилтан ажиллаж байна. Ажлын байрны  сул орон тоог Аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэс болон орон нутгийн телевиз, чуулгын вэбсайтаар дамжуулан байгууллагын захиргаа болон уран сайхны зөвлөлөөр хэлэлцэн 2015 оны байдлаар жижүүр, нарийн бичиг, дуучин, хөгжимчний ажлын байранд ажилтанг сонгон шалгаруулан аваад ажиллаж байна .

 Сул байгаа уран бүтээлчийн орон тоонд зайлшгүй мэргэжлийн сургууль төгссөн, авъяас чадвартай залуусыг сонгох хэрэгцээ шаардлага байдаг энэ оны байдлаар мэргэжлийн уран бүтээлчид дутагдалтай байгаа учир томоохон уран бүтээл, тэмдэглэлт ойн баярын тоглолтонд шаардлагатай байгаа хүний нөөцийгбүрдүүлэн гэрээгээр 22уран бүтээлчийг авч ажилуулсан бөгөөд  2015 оны байдлаар нийт 108 уран бүтээлч ажилтантай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ,ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулан ажиллаа.  Үүнээс 28 ажилтан өөрийн хүсэлтээр болон хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр 3 ажилтанг ажлаас халсан, 6 хүн жирэмсэний амралттай байж байгаад эргэн ажилдаа орсон .

Захирлын тушаалын төсөл,тайлан мэдээ,төлөвлөгөө,судалгааны боловсруулалт:

2015 оны байгууллагын үйл ажиллагааны болон бодлогын баримт бичгийн тайлан мэдээ, төлөвлөгөө, захирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас , бүтэн жилээр гарган цаг хугацаанд нь хүргүүлэн ажилласан , байгууллагын вэбсайтад хүний нөөцийн ил тод байдлын талаархи мэдээлэл, шилэн дансны мэдээлэлд байгууллагын захирлын тушаалыг  сар бүр тогтмол оруулж , улсын үзлэгтэй холбогдуулан  ажилчдын хувийн хэргийн баяжилтыг хийж ,хүний нөөцийн талаархи 10 гаруй судалгааг гаргаж ажилласан.

Хүний нөөцийн ажилтан 2015 оны байдлаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, боловсон хүчний үйл ажиллагаатай холбоотой тушаалын 135 төсөл, ..... албан тоотыг  боловсруулан захирлаар батлуулж ажилласан байна.

Ажилчдын хөдөлмөрийн гэрээ , үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлт, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, дотоод аудитын ажиллах журам, ажлын үр дүнг үнэлэх журам, захиргаа, уран сайхны зөвлөлийн ажиллах журмуудыг  шинэчлэн боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж ажиллаа

Байгууллагын вэбсайтад хүний нөөцийн ил тод байдлын талаархи мэдээлэл, шилэн дансны мэдээлэлд байгууллагын захирлын тушаалыг  сар бүр тогтмол оруулж , улсын үзлэгтэй холбогдуулан  ажилчдын хувийн хэргийн баяжилтыг хийж ажиллаа.

Ажилчдын цаг ашиглалтын байдал, сахилга хариуцлага , ажлын бүтээмж:

 Аймгийн дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газраас хийсэн шалгалтын зөвлөмжийн дагуу ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд ажилчдын цагийн бүртгэлийг сангийн сайдын баталсан стандарт маягтын дагуу өөрчлөн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна .

Ажилчдын цаг ашиглалт, ажлын цагийн хийдүүлэлт, ажлын ачааллыг бодитоор үнэлэн зарим нэгэн ажилчдыг өдрөөр жижүүрт гаргалаа.

Уран бүтээлч, ажилчдын ажлын үр дүнг улирал, бүтэн жилээр дүгнэн ур чадварыннэмэгдэлолгох, уралдаан тэмцээнд ажилттай оролцсон уран бүтээлчдийг шагнажурамшуулах,  удирдлагын зүгээс шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэх ажлыг тогтмол зохион байгуулж , ажилчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийсэн ажлын тайланд үндэслэн захиргаа уран сайхны зөвлөлөөр хэлэлцэн олгож ажилласан

         Хүний нөөцийн албанаас ажлын хариуцлага алдаж, удирдлагаас өгсөн үүрэг   даалгаврыг биелүүлээгүй болон ёс суртахууны доголдолтой ажилласан 4 ажилтанд цалин бууруулах, 1 ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулан үр дүнд хяналт тавин ажилласан.

  Хүний нөөцийн чиглэлийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажилласан байдал.

Мэргэжлийн урлагийн байгууллагын жишиг шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнийг бүрдүүлэх, тэдний ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үүднээс байгууллага дээр 2013-2017 онхүртэлх хугацааны 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ар гэр, зээл тусламжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор

 “Уран бүтээлч, ажилчдын нийгмийн баталгаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаабөгөөд  дотоод журамд заасны дагуу 12 сарын байдлаар

Энэ онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 11  уран бүтээлч, ажилчдыг Засгийн Газар, Яам, Аймгийн болон бусад шагналд тодорхойлуулах ажлыгхолбогдох хүмүүстэй хамтрантэдний өгсөн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлүүлж ажиллаа. Үүнд:

Соёл урлагийн ажилтны баяр болон үндэсний их баяр наадмаар байгууллагын шагнал хүртсэн ажилчид:

            Хөтөлбөрийн хүрээнд жилээр сургалтын төлөвлөгөө гарган уран бүтээлчдийн дунд мэргэжлийн сургалт, нийт ажиллагсдын дунд хууль эрх зүйн болон бусад холбогдох сургалтуудыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТАЙЛАН ГАРГАСАН            :

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР....................../ Л. ОДОНЧИМЭГ/

           

     

           

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр11
Өчигдөр23
Энэ 7 хоногт34
Энэ сард240
Нийт7284

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Хүний нөөц ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗОРИЛГО