Хүний нөөцийн 2015 оны 11 сарын байдлаар гаргасан үйл ажиллагааны тайлан

Хүний нөөцийн  2015 оны  11 сарын байдлаар гаргасан үйл ажиллагааны тайлан

2015 оны 11 сарын 05

Дуу Бүжгийн “Боржигин” чуулга нь 2015онд  57 хүний орон тоотой  ажиллаж байгаа  бөгөөд 1 ажлын байрыг шинээр бий болгож 5 хүнийг шинээр ажилд аваад байна. Ажлын байрны  сул орон тоог аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэс болон орон нутгийн телевиз, чуулгын вэбсайтаар дамжуулан 2015 оны байдлаар жижүүр, нарийн бичиг, дуучин, хөгжимчний ажлын байранд ажилтанг сонгон шалгаруулж аваад ажиллаж байна . Сул байгаа уран бүтээлчийн орон тоонд зайлшгүй мэргэжлийн сургууль төгссөн, авъяас чадвартай залуусыг сонгох хэрэгцээ шаардлага байдаг энэ оны байдлаар мэргэжлийн уран бүтээлчид дутагдалтай байгаа учир томоохон уран бүтээл, тэмдэглэлт ойн баярын тоглолтонд гэрээгээр 12уран бүтээлчийг авч ажилуулаад байна. 

Хүний нөөцийн ажилтан 2015 оны байдлаар байгууллагын үндсэн үйл ажиллагаа, холбоотой 45, боловсон хүчний  холбоотой тушаалын 124 төсөл  боловсруулан батлуулж ажиллаа.Уран бүтээлч, ажилчдын ажлын үр дүнг улирал, бүтэн жилээр дүгнэн ур чадварын нэмэгдэл олгох, уралдаан тэмцээнд ажилттай оролцсон уран бүтээлчдийг шагнаж урамшуулах,  удирдлагын зүгээс шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ , үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод журмыг  нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинэчлэн боловсруулан батлуулж ажиллаа.

Мэргэжлийн урлагийн байгууллагын жишиг шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнийг бүрдүүлэх, тэдний ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үүднээс байгууллага дээр 2013-2017 онхүртэлх хугацааны 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ар гэр, зээл тусламжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор

 “Уран бүтээлч, ажилчдын нийгмийн баталгаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаабөгөөд  дотоод журамд заасны дагуу 11 сарын байдлаар

  • тэтгэмж урамшуулалын зардлаас 18 хүнд 3700000 төгрөгийн буцалтгүй тусламж
  •  Тус чуулгын 9 ахмадад сар шинийн баярыг тохиолдуулан нийт 450000 төгрөгийн тусламж
  • ур чадварын нэмэгдлийг 87 гаруй ажилтанд үндсэн цалингийн 25 хувиар олгосон
  • 6 ажилтанд ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдлийг 25 хувиар  олголоо.
  • мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 ажилтанд суралцаж буйхугацааны цалин хөлсийг  бүтнээр олгов.
  • Олон улс, бүс нутгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, ажлын амжилт гаргасан20 уран бүтээлч, ажилчдыгүндсэн цалингийн 50-100% -иар шагнаж урамшууллаа.
  • Ажилчдыггэнэтийн осолын  болон ХЧТА-ын даатгалд хамруулах /ажилчдын 50%-нь даатгалд хамрагдсан/
  • Бүх ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оншилгоонд хамрууллаа
  • Албан хаагчдийн ажилдаа ирж очих унаа болон хоолны мөнгийг 1 сараас эхлэннэмж олгов. /хоол өдрийн 3000, унаа өдрийн 2000 төгрөг/
  • Уран бүтээлчдийн бие бялдарыг хөгжүүлэх, эрүүлжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор 10 уран бүтээлчдийг усан бассейны 1 сарын сургалтанд хамрууллаа.
  • Соёл урлагийн  ажилтны баярыг тохиолдуулан ажилчдын ажлын үр дүнг үнэлэн 13  уран бүтээлч, ажилтанд  дотоод журамд заасны дагуу үндсэн цалингийн 50-100%-иар шагнаж урамшууллаа.
  • Шинэчлэгдсэн  хууль тогтоомжийн дагуу ажилчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дотоод сургалтыг зохион байгуулан ажиллаа
  • Шинээр мэндэлсэн хүүхэд, шинэ байранд орсон залуу гэр бүлүүдэд байгууллагын хамтын сангаас тус бүр 100000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хийж ажиллаа.
  • Тус чуулгын сүлжээний инженерыг мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалт
  •  ХБК-той хамтран 9 уран бүтээлчийг мэргэжил дээшлүүлэх түр сургалт
  •  СУИС-аас зохион байгуулсан “Театрын менежмент,тайзны шинэ технологи” сургалтанд тус чуулгын Дууны найруулагч, гэрэлтүүлэгч  нар хамрагдлаа.
  • Уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор  найруулагч Т. Батсэрээтэр, Э. Ганхуяг нар драмын сургалт, хөгжмийн онолын сургалтыг хөгжмийн багш Д. Нацагдорж нар явууллаа
  • Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын байгууллагтай хамтран шинэчлэгдсэн хуулийн талаарх сургалт
  • Хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Соёл  Урлагийн их сургуулийн хөгжимчин Н. Нямхүү 7 хоногийн сургалт явууллаа.
  • Удирдлагын ажилчдын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх тэднийг мэргэшүүлэх менежмент удирдлагыг сайжруулах үүднээс сургалт арга хэмжээнд тогтмол хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд маркетингийн менежер Ц. Хишигдэлгэрнь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулагдсан “Соёлын менежмент,бүтээлч үйлдвэрлэл” сургалтанд хамрагдаад ирлээ.

“Уран бүтээлч, ажилчдын сургалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Хөтөлбөрийн хүрээнд жилээр сургалтын төлөвлөгөө гарган уран бүтээлчдийн дунд мэргэжлийн сургалт, нийт ажиллагсдын дунд хууль эрх зүйн болон бусад холбогдох сургалтуудыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

   Уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын “Академический шүүлэг”-ийг улирал бүр авч хэвшүүлэн сайн дүн үзүүлсэн уран бүтээлчдийг сайшаан урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч уран бүтээлчдийн шалгалтанд авсан оноо, ур чадварын түвшингээр цалинжуулах тогтолцоонд орсон билээ.

2015 оны байдлаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хөгжимчин Ц. Сумъяа “МУСТА”  цол тэмдгээр, хөгжимчин Н. Батчимэг БСШУЯ-ны “Жуух бичиг”, Хөгжмийн багш удирдаач МУУГЗ ,ОХУ-ын Буриад улсын СГЗ Д. Нацагдорж Урлагийн ажилтны холбооны “Оюуны нэрэмжит шагнал”, хөгжимчин С.Дулмаахүү Урлагийн ажилтны холбооны “Хүндэт жуух бичиг”, дуучин Э. Мягмарсүрэн МЗХ-ны “Тэргүүний залуу”, БСШУЯ-ны “ Жуух бичиг”, дуучин Э. Түмэндэлгэр, бүжигчин Г. Мөнхцэцэг, хөгжимчин З. Содномжамц нар Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнууллаа.

Хүний нөөцийн албанаас ажлын хариуцлага алдаж, удирдлагаас өгсөн үүрэг   даалгаврыг биелүүлээгүй болон ёс суртахууны доголдолтой ажилласан 4 ажилтанд цалин бууруулах, 1 ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулан үр дүнд хяналт тавин ажилласан.

ТАЙЛАН ГАРГАСАН            :

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР....................../ Л. ОДОНЧИМЭГ/

           

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр4
Өчигдөр4
Энэ 7 хоногт49
Энэ сард144
Нийт6689

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Хүний нөөц ТАЙЛАН 2015