Төрийн албан хаагчидад тусламж олгох нөхцөл журам

Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТУСЛАМЖ ОЛГОХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

1. Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан тусламж олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2. Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно.

3. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тухайн байгууллага олгоно.

Дээр дурдсанаас бусад шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, өөрийн хүсэлтээр төрийн албанаас гарсан, эсхүл төрийн байгууллага хооронд шилжин ажилласан тохиолдолд энэ зүйлд заасан тусламжийг олгохгүй.

(3 дахь хэсгийг 2009-06-03-ны 164-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

4. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь түүний 3 жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн тухайн байгууллага олгоно.

5. Төрийн албан хаагчид дараахь тохиолдолд ажиллаж байгаа байгууллагаас нь тусламж олгож болно:

      а/албан хаагчийн өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжихэд зориулан тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалингаас нь хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа буцалтгүй тусламж;

      б/ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр (нөхөр)-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг автомашин, төмөр замын тээврийн тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож  2 жилд нэг удаа;

      в/албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл  садан (эцэг, эх,  эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх)-гийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд нь мөнгөн болон эд материалын тусламж.

6. Энэ журмын 5 дугаар заалтад заасан тусламжийн хэмжээ, түүнийг олгохтой холбоотой харилцааг байгууллагын дотоод журам, хамтын гэрээ, хэлэлцээр болон холбогдох бусад эрх зүйн актаар зохицуулна.

7. Төрийн албан хаагчид хууль тогтоомж, энэхүү журмыг зөрчиж тусламж олгосноос улс, байгууллагад учирсан хохирлыг тухайн тусламжийг олгох шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна. 

8. Энэхүү журамд заасан тусламжид шаардагдах хөрөнгийг урьдчилан тооцож тухайн жилийн төсөвт тусгана.   

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр11
Өчигдөр23
Энэ 7 хоногт34
Энэ сард240
Нийт7284

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журам Төрийн албан хаагчидад тусламж олгох нөхцөл журам