МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

МҮЭ-ИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.МҮЭ-ийн холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн бүх шатны байгууллагын сонгуульт болон тэдгээрт аливаа гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан /цаашид ”МҮЭ-ийн ажилтан” гэх/-ы албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож хэвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго нь оршино.
1.2.Энэхүү дүрмийг МҮЭ-ийн ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй байна.
1.3.МҮЭ-ийн ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж дүгнэлт гаргахад энэхүү дүрмийг баримтална.

Хоёр. МҮЭ-ийн ажилтны баримтлах зарчим,
ёс зүйн хэм хэмжээ
2.1.МҮЭ-ийн ажилтан ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар гүйцэтгэх зарчим баримтлана.
2.2.МҮЭ-ийн ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ төр, засаг болон ҮЭ-ийн удирдах байгууллагын бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулахгүй байх, ҮЭ-ийн гишүүдэд эвлэлдэн нэгдэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх ажлыг нэн тэргүүний үүргээ гэж үзнэ.
2.3.МҮЭ-ийн холбооны дүрмийг сахин биелүүлж ҮЭ-ийн эв нэгдлийг хангаж, бэхжүүлж ажиллана.
2.4.МҮЭ-ийн ажилтан ардчилсан ил тод, шударга байх болон хамтын удирдлагын зарчмыг чанд баримталж, ажлаа тайлагнаж байна. Шийдвэр гаргах үед дэмжсэн, эс дэмжсэнээс үл хамааран олонхоор гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөнө.
2.5.МҮЭ-ийн ажилтан төрийн болон олон нийтийн байгууллагад хүлээсэн сонгуульт үүргээ гүйцэтгэхдээ үүрэгт ажилдаа хүндэтгэлтэй хандаж, авилга, хээл хахуулиас ангид байна.
2.6.МҮЭ-ийн ажилтан аливаа асуудалд төвийг сахиж, ҮЭ-ийн үзэл баримтлалын талаар бусдад буруу ташаа ойлголт төрүүлэхээс зайлсхийнэ.
2.7.МҮЭ-ийн ажилтан бусадтай харилцахдаа ялгаварлал гаргалгүй тэгш хүндэтгэлтэй хандана.
2.8. Хувийн зүгээс явуулж буй аливаа үйл ажиллагаандаа ҮЭ-ийн ажилтны буюу МҮЭХ-ны нэр хүндийг ашиглахаас зайлсхийж, зөвхөн иргэний байр сууринаас хандана.
2.9.ҮЭ-ийн гишүүдээс ирсэн санал гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулж, хүнд суртал чирэгдэл гаргахгүй ажиллана.
2.10.МҮЭ-ийн ажилтан нь гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахгүй байх, ҮЭ-ийн эв санааны нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, бусад ҮЭ-ийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон сөрөг сурталчилгаа явуулахыг хориглоно.
2.11.ҮЭ-ийн эрхийн болон хөдөлмөрийн харилцааны зөрчил дутагдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй нуун дарагдуулахыг хориглоно.
2.12.МҮЭ-ийн ажилтан ҮЭ-ийн аль ч шатны байгууллагын эрх мэдлийг шударга бус замаар авах аливаа оролдлого гаргахыг цээрлэнэ.
2.13.МҮЭ-ийн ажилтан нэгдсэн шийдвэрт хүрээгүй, дүрмийн хүрээнд шийдвэрлэгдээгүй асуудлыг нийтэд мэдээлэхийг хориглоно.
2.14.МҮЭ-ийн ажилтан хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө хавчин гадуурхах, байгууллага болон хувь хүний нэр төрийг нь гутаан доромжлох, гүтгэх, дарамтлах, заналхийлэх, эрх мэдлээр далайлгах аливаа илрэл гаргахыг хориглоно.
2.15.Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтуу байхыг хориглоно.
2.16.Албаны бус зорилгод МҮЭ-ийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн программ хангамж болон албаны мэдээллийг ашиглахыг хориглоно.
2.17.МҮЭХ, ҮЭ-ийн холбоодоос зохион байгуулсан хурал, уулзалт ярилцлага, жагсаал, цуглаан зэрэг зохион байгууллалттай арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.

Гурав. МҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрмийн
хяналт, хариуцлага
3.1.Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд байгууллагын дотоод журам, МҮЭХ-ны дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
3.2.МҮЭ-ийн ажилтны талаар эрх ашиг нь зөрчигдсөн этгээдээс бичгээр ирүүлсэн гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар тухайн ҮЭ-ийн байгууллагын хяналтын асуудал эрхэлсэн хороо, зөвлөл, комисс дүгнэлт гаргаж, гомдол гаргагчид хариу өгнө.
3.3.Хяналтын асуудал эрхэлсэн хороо, зөвлөл, комисс нь ёс зүйн зөрчлийн талаарх дүгнэлтийг тухайн ҮЭ-ийн эрх бүхий байгууллагад хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавина.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр25
Өчигдөр6
Энэ 7 хоногт25
Энэ сард305
Нийт8165

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журам МҮЭ дүрэм