Ажлын цагийг нэгтгэн бодох журам

Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРАМ

1.Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны ажлын цагийг нэгтгэн бодоход энэ журмыг мөрдөнө.

2.Ажил, үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан тодорхой хугацаанд буюу оргил ачааллын /тухайлбал ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх, мал нядлах, хээрийн нөхцөлд нүүдэллэн явж худаг ус гаргах, засварлах, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, зам засах, барилгын угсралт, засварын ажил хийх, богино хугацаанд их хэмжээний ажлын захиалга биелүүлэх болон эдгээртэй адилтгаж болох цаг үеийн, улирлын чанартай ажил эрхлэх/ үед ажлын өдрийн үргэлжлэлийг уртасган тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2-т зааснаас хэтрүүлэн ажилласан ажлын цагийг оргил ачааллын бус үед ажилтныг нөхөн амраах замаар зохицуулахад ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэнэ.

3.Ажлын цагийг нэгтгэн бодож тооцох асуудлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд тусгана.

4. Ажлын цагийг нэгтгэн бодож тооцох хугацаа, ажлын өдрийн үргэлжлэх цагийг тухайн ажил олгогчийн тушаалд тодорхой дурдсан байна.

5. Оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэлийг 12-оос илүүгүй цагаар тогтооно.

6. Оргил ачааллын үед жинхэнэ ажилласан цагийг тооцохдоо тухайн хугацаанд жинхэнэ ажилласан өдрийн тоог ажлын өдрийг уртасган тогтоосон цагаар үржүүлж тодорхойлно.

Нэгдүгээр жишээ: "Д" компанийн захирлын тушаалд оргил ачааллын хугацааг 8 сарын 15-ны өдрөөс  10 сарын1-ний өдрийн хооронд байхаар зааж  ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаар тогтоосон гэвэл уг хугацаанд жинхэнэ ажилласан цаг нь /46 өдөр х 12  цаг = 522 цаг/ 522 болно.

7.Оргил ачааллын үед ажлын цагийг хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо жинхэнэ ажилласан цагийн нийт дүнгээс тухайн хугацааны ердийн ажлын үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна.

Хоёрдугаар жишээ: Нэгдүгээр жишээнд ажилтан "А" 8 дугаар сард ажлын 12 өдөр, 9 дүгээр сард 22 өдөр, бүгд 34 өдөр ажилласан байх ба ердийн ажлын өдрийн  үргэлжлэл /8 цаг/-ээр тооцоход тооцоот хугацааны ажлын цаг нь /34 өдөр х 8 цаг = 272 цаг/ 272 цаг болно. Тэгвэл тооцоот хугацаанд буюу ажлын цагийг нэгтгэн бодоход хэтрүүлэн ажилласан бүх цаг нь /522 цаг – 272 цаг = 250 цаг/ 250 болно.

8. Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагийг оргил ачааллын бус үед дараахь байдлаар зохицуулна:

а/ ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох;

б/ долоо хоногийн ажлын өдрийн тоог цөөрүүлэх;

в/ ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох;

г/ сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож нөхөн амрааж болно.

9. Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагаа бүтнээр, эсвэл тодорхой хэсгийг нь биеэр нөхөн амралгүйгээр ажиллах хүсэлтээ албан ёсоор гаргасан ажилтныг ажил олгогч ажиллуулж болно.

10. Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагийг энэ журмын 8-д зааснаар нөхөн амруулахаар зохицуулж чадаагүй, 9-д дурдсанаар биеэр нөхөн амруулаагүй тохиолдолд хэтрүүлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу цагийн тарифт цалинг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн тооцож олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр тогтооно.

Гуравдугаар жишээ: Хоёрдугаар жишээнд дурдсан ажилтан "А" мэргэжлийн 4 дүгээр зэрэгтэй, мэргэжлийн зэргийн цагийн тарифт цалин нь 426 төгрөг ба түүний тооцоот хугацаанд ажлын цагаас хэтрүүлэн ажилласан 250 цагийн 40 цагийг ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, 70 цагийг долоо хоногийн ажлын өдрийг цөөрүүлэх, 60 цагийг нэмэгдэл амралт олгох хэлбэрээр зохицуулаад /250 цаг -/40+70+60/=80 цаг/ үлдсэн 80 цагийн цалин хөлсийг тухайн ажилтны мэргэжлийн зэргийн цагийн тарифт цалинг 1,5 дахин нэмэгдүүлэн олгох тохиолдолд түүнд 80 цаг х /426 төг х 1,5/= 51144 төгрөг олгоно. Энэ тооцоог урьдчилгаа цалин хөлс олгоогүй тохиолдлыг сонгож хийсэн болно.

11. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж байгаа үед нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд зааснаар цалин хөлсийг олгоно.

12. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж ажилласан бол ажлын цагийн тооцоог тухайн ажлын жилд нь багтаан хийнэ.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр4
Өчигдөр4
Энэ 7 хоногт49
Энэ сард144
Нийт6689

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журам Ажлын цагийг нэгтгэн бодох журам