Ажилласан хугацааг тооцох журам

Засгийн  газрын 1991 оны 13 дугаар тогтоолын  хавсралт

АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ТООЦОХ ЖУРАМ

НЭГ.  Нийтлэг үндэслэл

              1.Иргэдэд ээлжийн амралт олгох болон тэдний ажилласан хугацаатай холбогдох бусад эрхийг баталгаажуулахад ажилласан  хугацааг тооцох энэ  журмыг баримтална.

              2.Улсын  нийгмийн даатгалын  шимтгэл төлж хөдөлмөр эрхэлсэн болон энэ   журамд заасан бусад  хугацааг ажилласан хугацаанд тооцно.

            3.БНМАУ-ын иргэд гадаадад ажилласан болон гадаадын харьяат  иргэдийн   БНМАУ-д   ажилласан   хугацааг  хоёр  улсын гэрээ  хэлэлцээрт заасны  дагуу тооцно.

           4.БНМАУ-д байнга оршин суудаг бөгөөд аль ч улсын харьяат биш иргэдийн тус улсад хөдөлмөр эрхэлсэн хугацааг ажилласан   хугацаанд  тооцно.

            5.БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн   дэвтэр  нь  ажилласан  хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно.

            Хувиараа болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхлэгчдийн  ажилласан хугацааг тооцохдоо улсын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэнэ.

            6.Ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэдийн   ажилласан   хугацааг   шүүх  тогтооно.

           7. Хөдөлмөрийн дэвтэр нь зохих журмын дагуу хөтлөгдөөгүй  иргэдийн  ажилласан хугацааг тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисс тогтоож болно.

ХОЕР. Ажилласан хугацаанд тооцох хугацаа

           8. Ажилласан хугацаанд дор дурдсан хугацааг оруулан тооцно:

а) улс, олон нийт, хоршоолол, хувийн  үйлдвэрийн газар, байгууллагад  хөдөлмөр  эрхэлсэн  хугацаа;

б) хувиараа болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээ хөдөлмөр  эрхэлсэн  хугацаа;

в) зэвсэгт хүчин улсын  аюулгүй байдлыг   хангах, цагдаа болон хори х ял эдлүүлэх  баигууллагад алба хаасан хугацаа;

г) гадаад орнуудтай хувь нийлүүлсэн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа;

д) гадаад орнуудад байгаа БНМАУ-ын улс, олон нийтийн байгууллагад хедөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа;

е) олон  улсын  байгууллагад  хөдөлмөрийн  гэрээгээр ажилласан хугацаа;

ж) БНМАУ дахь гадаад  орны  байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаа;

з) тусгай  мэргэжлийн болон их,  дээд сургуулийн  оюутны үйлдвэрлэлийн   дадлагын хугацаанд үйлдвэрийн газар, байгууллагад ажиллагчийн орон тоонд ажилласан, үйллвэрлэлийн дадлагын программын дагуу шинжилгээний экспедицийн    орон тооны  бүрэлдэхүүнд орж ажилласан хугацаа;

и) төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол нь асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацаа;

к) бүтэн өнчин 3-аас доошгүй хүүхдийг зохих журмын дагуу нэг дор үрчлэн авсан буюу асран хамгаалагчаар тогтоогдож 5 нас хүртэл нь асарч бойжуулсан хугацаа;

л) БНМАУ-ын зэвсэгт хүчний эгнээнд цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа;

м) ажлаас буруу халагдсаны улмаас түрүүчийн ажилдаа эргүүлэн тогтоогдсон ажиллагчдын ажилгүй байсан хугацаа;

н) хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн хилс хэрэгт мөрдөгдсөн ба хилс хэрэгт ял эдэлсэн бүх хугацаа;

о) аспирантур, докторантурт суралцсан хугацаа;

п) техник-мэргэжлийн  сургуульд суралцсан хугацаа;

р) мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх курст суралцсан, үйлдвэрлэлийн сургалтаар мэргэжил эзэмшсэн болон гадаад орны үйлдвэр, аж ахуйн газарт үйлдвэрлэлийн дадлага хийж ажилласан хугацаа)  ажилласан  хугацаанд тооцохоор  БНМАУ-ын  хууль  тогтоомжид  заасан  бусад хугацаа.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр4
Өчигдөр4
Энэ 7 хоногт49
Энэ сард144
Нийт6689

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журам Ажилласан хугацааг тооцох журам