Боржигин овгийн үүсэл

Боржигин овгийн угсаа гарлын түүхээс ...
Боржигин халх овогтон эртний монгол нутгийн төв хэсэгт МЭ III зууны эхэн үеэс эзэн Чингисийн дээд язгуураас үүсчээ. Манай эриний III зууны үед Эргүүнээ хунгаас Бурхан халдунд ирсэн Хиад аймгийн тэргүүлэгч Бөртэ-Чину бөгөөд түүний 3 дахь үеийн ач  Бутанчир Боржигин овогтны удам байсан. Монгол төрийг нэгтгэн барьж байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хун тайжийн эзэмшилд /1513-1549 он/ ар халхын долоон отог байсан байна. Гэрсэнз өөрийн долоон хүүдээ Халхын нутгийг хуваан эзэмшүүлснээр Халхын долоон  хошуу үүсчээ. Боржигин овгийн уг гарвал хиюүд Боржигин нь эртний Монгол аймгуудын нэг юм. Хиюүд Боржигин нь алтан ургийн овог яс болж үүнээс хойш Чингэсийн удмын бүх хаад ноёд угсаа гарлаа хиад боржигин хэмээн хөтөлдөг болжээ. Боржигин угсаанаас нэгэн үеийн тэнгэрлэг хүү Тэмүүжин өсч өндийн хатуужин зоригжиж Монгол аймгуудыг нэгтгэн захирах түүхэн хүнд үүргийг гүйцэтгэж монгол үндэстний хамтын цогцыг буй болгох үйл явцыг дуусгасан юм. Ингэж Боржигин овогтон нь Чингэс хаан  түүний ах дүү  нарын үр хойчис бөгөөд   алтан ургийн овог яс болжээ.

ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

kart

СОЁЛ УРЛАГ - ШИНЭ ЗУУН ТББ

soyl urlag shine zuun

ХОЛБОО БАРИХ

       

 kart copy 

70543461, 99549045

Өнөөдөр11
Өчигдөр23
Энэ 7 хоногт34
Энэ сард240
Нийт7284

Kubik-Rubik Joomla! Extensions
Та энд байна: ЭХЛЭЛ БОРЖИГИНЫ ТУХАЙ Боржигин овгийн үүсэл